2017 оны 11 сарын 13-ны өдөр               Дугаар А/369                 Улаанбаатар хот

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай           хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа нь дууссан хавсралтад заагдсан тус дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хоорондын нутаг дэвсгэр дэх 7 /Долоо/ иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулсугай.

     2.  Газраа зориулалтын дагуу үр ашигтай, зүй зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглахтай холбогдуулан тавьсан шаардлага, газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлж ажиллахыг дээрх нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд үүрэг болгосугай.

     3. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газрын төлбөрийг хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн гэрээний биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газрын алба /Д.Ган-Эрдэнэ/-д даалгасугай

 

ЗАСАГ ДАРГА                       Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1003
12702
86145
4399519

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc