2017 оны 11 сарын 03-ны өдөр               Дугаар А/363               Улаанбаатар хот

Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын гүнзгийрүүлсэн шатны сургалт зохион байгуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайдын Нийслэлийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах гэрээг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын үүрэг гүйцэтгэх үеийн мэдлэг, дадлага олгох гүнзгийрүүлэх шатны сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 06-12-ны өдрүүдэд дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулсугай.

             2. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын сургалтын үеийн сахилга бат, зохион байгуулалтыг хангаж ажиллах ажилтнаар Хан-Уул  дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Г.Жаргалсайханыг томилсугай.

             3. Сургалтад шаардагдах зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

             4. Цэргийн дүйцүүлэх алба хаагчидтай явуулах сургалтын үеийн аюулгүй арга хэмжээний зааварчилгааг сайтар хангуулж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тогтоон ажилласан тухай дүнг 2017 он 11 дүгээр 13-ны өдрийн дотор танилцуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга /хурандаа А.Баттулга/-д үүрэг болгосугай.

 

           ЗАСАГ ДАРГА                        Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6065
6084
80595
4146416

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc