2017 оны 11 сарын 03-ны өдөр               Дугаар А/362               Улаанбаатар хот

Захирамжлалын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны А/89 дүгээр тогтоолын 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Захирамжлалын баримтын хэрэгжилтийг эрчимжүүлж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар, ажлын төлөвлөгөөг гуравдугаар, хуваарийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

             2. Батлагдсан төлөвлөгөөний дагуу захирамжлалын баримтын хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн дүгнэлтийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, тайлагнахыг Ажлын хэсэг /Б.Энхболд/-т даалгасугай.

             3. Энэ захирамж батлагдсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2017 оны А/123 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай. 

ЗАСАГ ДАРГА                       Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2324
0
96461
5056926

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc