2017 оны 11 сарын 10-ны өдөр               Дугаар А/367                Улаанбаатар хот

Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.е дэх заалт, 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүээр зүйлийн 41.2.1, 41.2.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2016 А/697 дугаар захирамж, Татварын ерөнхий газрын даргын А/59, А190 дугаар тушаалыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Төсвийн орлогын тогтвортой орчныг бүрдүүлж, татварын баазыг өргөжүүлэх, орлогын төлөвлөгөөг татварын төрлөөр нь ханган биелүүлэх, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийн урамшууллын нэгдсэн системд холбогдсон байдал, цахим төлбөрийн Е-баримт хэвлэхгүй байгаа зөрчлийг арилгах ажлыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

    Ажлын хэсгийн ахлагч:      Г.Батсайхан                    Засаг даргын орлогч

    Гишүүд:                              Д.Бадам                           Татварын хэлтсийн дарга

                                               М.Цогзолмаа                    Санхүү төрийн сангийн хэлтсийн

                                                                                          дарга  

                                               Б.Алтантуяа                      Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга 

                                               С.Хүрэлбаатар                 Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга   

                                               Н.Батбаяр                         Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга

                                               Ц.Одонтунгалаг                Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн

                                                                                         дарга                   

                                               С.Оюун-Эрдэнэ                Бүртгэлийн хэлтсийн дарга

                                               Ж.Отгонхорлоо                 Боловсролын хэлтсийн дарга

                                               Д.Ган-Эрдэнэ                    Газрын албаны дарга

                                               Т.Улсболд                         Худалдан авах ажиллагааны албаны

                                                                                          дарга Н.Дорждулам Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Хороодын Засаг дарга нар

2. дээрх ажлын хүрээнд нэгдсэн төлөвлөгөө боловсруулан батлуулж Нийслэл хотын албан татвар ногдох үйл ажиллагаа эрхэлж байгаа, Үл хөдлөх хөрөнгө эзэмшигч хувь хүн, хуулийн этгээдийн тооллого бүртгэлийг нутаг дэвсгэрийн зарчмаар явуулж, татварт бүрэн хамруулах, Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системд холбогдоогүй болон е-бөримт хэвлэж өгөхгүй байгаа үйл ажиллагаа эрхэлж байгаа хувь хүн хуулийн этгээдийн түрээсийн гэрээ хэлэлцээр, аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хянан шалгах, хууль хэрэгжүүлэх шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжилт үр дүнг тайлагнан ажиллахыг Ажлын хэсгийн ахлагч /Г.Батсайхан/-д даалгасугай.

3. Татварын хуулиудын талаар татвар төлөгч нарт сургалт, сурталчилгаа хийх ажлыг зохион байгуулахажлын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахыг Татварын хэлтсийн дарга /Д.Бадам/-д, шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэхийг Тамгын газрын дарга /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга /М.Цогзолмаа/ нарт тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3607
17716
93079
4406453

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc