2017 оны 11 сарын 28-ны өдөр      Дугаар А/391           Улаанбаатар хот

 

53 дугаар цэцэрлэгийн гаднах хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, засвар үйлчилгээний
ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын

хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/857 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 53 дугаар цэцэрлэгийн гаднах хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, засвар үйлчилгээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй баталсугай.

    Дарга: Т.Улсболд Худалдан авах ажиллагааны албаны дарга

    Нарийн бичгийн дарга: Н.Содном Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн

    Гишүүн: Н.Сарангуа Засаг даргын Тамгын газрын хүний нөөц, ёс зүй, хөрөнгө оруулгын мэдүүлэг хариуцсан мэргэжилтэн

  2. Дүүрэгт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах үнэлгээний хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллах, мөн сонгон шалгаруулалттай холбогдолтой бүр баримт бичгээр архивын нэгж бүрдүүлж, холбогдох албан тушаалтанд хүлээлгэж өгөхийг Ажлын хэсэг /Т.Улсболд/-т үүрэг болгосугай.
  3. Сонгон шалгаруулалттай холбогдолтой бүх баимт бичгээр архивын нэгж бүрдүүлж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхийг Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга /Н.Содном/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6084
6100
80614
4146435

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc