2017 оны 11 сарын 28-ны өдөр      Дугаар А/390              Улаанбаатар хот

 

Дүүргийн тэргүүний сургууль, цэцэрлэг, багш шалгаруулах

 ажил зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2011 оны А/26 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн тэргүүний сургууль, цэцэрлэг, багш шалгаруулах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, шалгаруулах удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Дүүргийн тэргүүний сургууль, цэцэрлэг, багш шалгаруулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, тайланг 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор танилцуулахыг Ажлын хэсэг /А.Амартүвшин/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2740
9775
83426
4149247

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc