2017 оны 11 сарын 27-ны өдөр      Дугаар А/387              Улаанбаатар хот

 

Хан-Уул дүүргийн төр захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны

үр дүнд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “л”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Засгийн газрын 2017 оны А/89 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагын 2017 оны үйл ажиллагааны үр дүнд Хяналт – шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгүүдийг нэг, Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Хяналт шинжилгээ, үнэлгээг ил тод, шудрага, хөндлөнгийн нөлөөллөөс хараат бусаар зохион байгуулан хяналт тавьж, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболл/-т даалгасугай.
  3. Ажлын хэсгийн үйл ажиллагаанд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж, хяналт, шинжилгээний үнэлгээнд үндэслэн гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг бүх хэлтэс, тасаг, алба, Хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  4. Дээрх үйл ажиллагаанд шаардагдах зардлыг батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1601
19048
149711
4723926

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc