2017 оны 11 сарын 27-ны өдөр      Дугаар А/386              Улаанбаатар хот

 

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьчилан сэргийлэх

талаар авах зарим арга хэмжээний тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.4, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/840 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2 дугаар ээлжийн давтан вакцинжуулалтад дүүргийн нутаг дэвсгэрт байгаа малчин өрхүүдийн малыг бүрэн хамруулахыг Мал эмнэлэг, үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК /Н.Энхбаатар/, “ТҮДА” ХХК /Ж.Отгонням/, “Ганган буга” ХХК /Ч.Оюун/-д, Мал бүхий Хороодын Засаг дарга нарт хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/, Онцгой байдлын хэлтэс /Ц.Даваасүрэн/-т тус тус даалгасугай.
  2. Вакцинжуулалтад шаардагдах 5,502,591 /Таван сая таван зуун хоёр мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Цогзалмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын 1 дүгээр орлогч Г.Батсайханд үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2640
9688
83326
4149147

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc