2017 оны 11 сарын 16-ны өдөр      Дугаар А/376              Улаанбаатар хот

 

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх

байнгын ажиллагаатай зөвлөл байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Төлөвлөгөө батлах тухай 282 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл байгуулах тухай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/751 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тайлагнах, гамшгийн аюулын бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Байнгын ажиллагаатай зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын 1 дүгээр орлогч /Г.Батсайхан/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5220
0
99357
5059823

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc