2017 оны 11 сарын 16-ны өдөр      Дугаар А/375              Улаанбаатар хот

 

“Боловсролын төлөө хамтдаа” сургалт, үйл ажиллагаа зохион

байгуулахад шаардагдах хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Хөтөлбөр батлах тухай” А/21 дүгээр тогтоол, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн даргын зөвлөлийн хурлын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13 тоот тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Хорооны хөгжил – Төрийн үйлчилгээ” хөтөлбөрийн хүрээнд “Боловсролын төлөө хамтдаа” сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахыг Боловсролын хэлтэс /Ж.Отгонхорлоо/-т үүрэг болгосугай.
  2. Тус үйл ажиллагаанд шаардагдах 3,600,000 /Гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг “Хорооны хөгжил- Төрийн үйлчилгээ” хөтөлбөрийн санхүүжүүлтээс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзалмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Дээрх үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Боловсролын хэлтэс /Ж.Отгонхорлоо/, удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллахыг орлогч дарга /А.Амартүвшин/-д тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2440
7446
81701
4395075

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc