2017 оны 11 сарын 14-ний өдөр                 Дугаар А/372              Улаанбаатар хот

 

Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан

сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.4, 4.5.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Улсын Онцгой комиссын 2017 оны 02, Нийслэлийн Онцгой комиссын 2017 оны 05 дугаар албан даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс уоьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй. Үүнд:
    1. Дүүргийн нутаг дэвсгэр дэх малчин, мал бүхий иргэдэд мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, цаг үеийн мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, мал бүхий хороодын Засаг дарга нарт.
    2. Малчин, мал бүхий иргэдийн малын халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, үзлэг тандалтанд тогтмол хамруулж, хийж гүйцэтгэсэн ажлаа тухай бүрт танилцуулж ажиллахыг Мал эмнэлэг, үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК /Н.Энхбаатар/-д, “ТҮДА” ХХК /Ж.Отгонням/-д, “Ганган буга” ХХК /Ч.Оюун/-д, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т.
    3. Хөдөлгөөнт эргүүл томилон гадны аймаг, сум, дүүргийн мал, амьтныг дүүргийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байхыг 10,12,13,14 дүгээр хорооны Засаг дарга нарт, хариулгагүй малыг нийтийн эзэмшлийн зам талбайд бэлчээхгүй байхыг 4,5,6,8,9,10,11,16 дугаар хороодын Засаг дарга нарт, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т тус тус даалгасугай.
  2. Арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2,689,500 /Хоёр сая зургаан зуун наян есөн мянга таван зуу/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус даалгасугай.
  3. Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын 1 дүгээр орлогч /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

472
41164
41844
5002309

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc