2017 оны 09 сарын 27-ны өдөр      Дугаар А/323              Улаанбаатар хот

 

Шагнах  тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1998 оны 23 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2013 оны А/334 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Монголын багш нарын өдөр, Олон улсын ахмадын баяр, Нийтийн ахуйн үйлчилгээний 85 жилийн ойн баярыг тохиолдуулан тухайн салбартаа идэвх санаачлага, үр бүтээлтэй ажилласан 32 иргэнийг Жуух бичиг-ээр, 74 иргэнийг Өргөмжлөл-өөр тус тус шагнасугай.

     

  2. Шагналын дагалдах мөнгө 3.820.000 / Гурван сая найман зуун хорин мянга/ төгрөгийг хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, Төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус, тус зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6115
6128
80645
4146466

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc