2017 оны 09 сарын 29-ны өдөр      Дугаар А/328              Улаанбаатар хот


Шуурхай штабт үүрэг гүйцэтгүүлэх  тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын а”, 29.1.6-ын  б”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Шуурхай штаб-т үүрэг гүйцэтгүүлэх тухай А/692 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан шүлхий өвчний хорио цээрийн дэглэмд хяналт тавих, цаашид хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб-т 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл дүүргийн Онцгой комиссын гишүүдийг 24 цагаар үүрэг гүйцэтгүүлэн ажиллуулах арга хэмжээ авахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т даалгасугай.

     

  2. Дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб-т ажиллах бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шаардагдах төсвийн задаргааг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

     

  3. Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах 297,640 /хоёр зуун ерэн долоон мянга зургаан зуун дөчин/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

     

  4. Дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб-ын бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх журмыг баталж, биелэлтэд нь хяналт тавин, дүүргийн Онцгой комиссыг тухай бүр шуурхай мэдээллээр хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

440
24273
130749
4196570

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc