2017 оны 10 сарын 03-ны өдөр      Дугаар А/332              Улаанбаатар хот

 

Хяналт шалгалт хийх  тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын н,29.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7, Төсвийн” тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 10,12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын техникийн болон биологийн нөхөн сэргээлтэнд 2017 оны 10 дугаар сарын 4-ны өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.
  2. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар холбогдох арга хэмжээ авч, ажлын тайланг танилцуулж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.
  3. Шаардагдах 2,070,200 /хоёр сая далан мянга хоёр зуу/ төгрөгийг байгаль хамгаалах, тоосжилтыг бууруулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т,Санхүү төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5431
0
99568
5060033

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc