2017 оны 10 сарын 03-ны өдөр      Дугаар А/331              Улаанбаатар хот

59 дүгээр сургуулийн сурагчдыг автобусаар тээвэрлэхэд

шаардлагатай хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн ерөнхий боловсролын 5% дүгээр сургуулийн хичээлийн “II” байранд 1-5 дугаар ангийн сурагчид хичээллэж байгаатай холбогдуулан эцэг эхчүүдийн хүсэлтээр сурагчдыг автобусаар тээвэрлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг 59 дүгээр сургууль \Х.Байгалмаа\-д даалгасугай.
  2. Шаардагдах 6,265,000 \Зургаан сая хоёр зуун жаран таван мянга\ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс сар бүр гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар \Б.Энхболд\-т, Санхүү ,төрийн сангийн хэлтэс \М.Цогзолмаа\-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Дээрх ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, гүйцэтгэлийн тайланг гаргаж танилцуулахыг 59 дүгээр сургууль \Х.Байгалмаа\, санхүүжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс \М.Цогзолмаа\-т тус тус үүрэг болгосугай.


ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5716
32087
72155
4385529

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc