2017 оны 10 сарын 03-ны өдөр      Дугаар А/335              Улаанбаатар хот

 

Ажилчдын өвлийн дулаан хувцас нийлүүлэгчдийг сонгон

шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ-ын ажилчдын өвлийн дулаан хувцас нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

    Ажлын хэсгийн ахлагч: Т.Улсболд Худалдан авах ажиллагааны албаны дарга

    Нарийн бичгийн дарга: Н.Содном Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн

    Гишүүн: В.Мөнх-Эрдэнэ Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын хуулийн мэргэжилтэн

  2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөо бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллах, мөн сонгон шалгаруулалттай холбогдолтой бүх баримт бичгээр архивын нэгж бүрдүүлж холбогдох албан ташаалтанд хүлээлгэн өгөхийг ажлын хэсэг \Т.Улсболд\-т үүрэг болгосугай.
  3. Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай 18,910,000 \Арван найман сая есөн зуун арван мянга\ төгрөгийг 2017 оны батлагдсан төсвөөс санхүүжүүлж ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ \Ц.Эрдэнэбаатар\-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

358
41163
41730
5002195

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc