2017 оны 10 сарын 06-ны өдөр      Дугаар А/336              Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, “Ойн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлагийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Эко дүүрэг –Ногоон сургууль, цэцэрлэг” аяны хүрээнд мод тарих ажлыг 2017 оны 10 дугаар сард зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Бүх нийтээр мод тарих ажлыг дүүргийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллага, Хороо, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Сууц өмчлөгчдийн холбоо, иргэдийг өргөнөөр оролцуулахыг хороодын Засаг дарга нар, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт тус тус үүрэг болгосугай.
  3. Бүх нийтээр мод тарих ажлын төлөвлөгөө, удирдамж гаргаж удирдлага, зохион байгуулалтаар хангаж, дүн мэдээг тайлагнаж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс \Ц.Бат-Эрдэнэ\-т, үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс \Н.Буянхишиг\-т тус тус даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч \А.Амартүвшин\-д үүрэг болгосугай.


ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

365
41167
41737
5002202

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc