2017 оны 10 сарын 09-ний өдөр                 Дугаар А/337              Улаанбаатар хот

 

Шагнах  тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1998 оны 23 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2013 оны А\334 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Монголын багш нарын өдөр, Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан тухайн салбартаа идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажилласан 18 иргэнийг Засаг даргын “Жуух бичиг”-ээр, 1, иргэнийг “Өргөмжлөл”-өөр тус тус шагнасугай.
  2. Шагналын дагалдах мөнгө 1.440.000 \Нэг сая дөрвөн зууг дөчин мянга\ төгрөгийг хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар \Б.Энхболд\-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс \М.Цогзолмаа\-т тус тус зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3724
10039
84410
4150231

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc