2017 оны 10 сарын 09-ний өдөр                 Дугаар А/339              Улаанбаатар хот

 

Хан-Уул дүүргийн 16 хорооны гадна хяналтын камер, дагалдах

тоног төхөөрөмж суурилуулах ажлын гүйцэтгэгчийг

сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 16 хорооны байрны аюулгүй байдлыг хамгаалах, нэгдсэн систем бий болгох гадна хяналтын камер, дагалдах тоног төхөөрөмж суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй баталсугай.

    Дарга: Т.Улсболд Худалдан авах ажиллагааны албаны дарга

    Нарийн бичгийн дарга: Н.Содном Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн

    Гишүүн: Т.Батнасан Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бараа материал хариуцсан ажилтан

  2. Дүүрэгт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах үнэлгээний хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллах, мөн сонгон шалгаруулалттай холбогдолтой бүх баримт бичгээр архивын нэгж бүрдүүлж, холбогдох албан тушаалтанд хүлээлгэж өгөхийг Ажлын хэсэг \Т.Улсболд\-т үүрэг болгосугай.
  3. Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай 48,000,000 \дөчин найман сая\ төгрөгийг 2017 оны батлагдсан төсвөөс санхүүжүүлж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар \Б.Энхболд\-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2516
7515
81777
4395151

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc