2017 оны 10 сарын 23-ны өдөр      Дугаар А/348              Улаанбаатар хот

 

Хяналтын нөхцлийн хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А\338, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А\403 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:   

  1. Дүүргийн төсвийн хөрөнгөөр 14 дүгээр хороонд баригдсан ундны усны 2 худгийн цахилгааны техникийн нөхцөл авахад шаардагдах хөрөнгийг хавсралтаар баталсугай.
  2. Дээрх ажлыг зохион байгуулан, гүйцэтгэл, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар \Б.Энхболд\-т үүрэг болгосугай.
  3. Санхүүжилтэд шаардагдах зардлыг Дүүргийн төсвийн хөрөнгийн зураг төсвийн зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар \Б.Энхболд\, Санхүү, төрийн сангийн хэлтэс \М.Цогзолмаа\-т тус тус зөвшөөрсүгэй.

ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1050
44475
119373
4693588

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc