2017 оны 10 сарын 25-ны өдөр      Дугаар А/349              Улаанбаатар хот

 

Шагнах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1998 оны 23 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2013 оны А\334 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хөдөө аж ахуйн их сургуулийн “Агроэкологи”-ийн сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жил, “Цасо-до” ХХК-ийн 10 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан тухай салбартаа идэвх санаачлага, үр бүтээлтэй ажилласан 3 иргэнийг “Хүндэт тэмдэг”-ээр, 15 иргэнийг Засаг даргын “Жуух бичиг”-ээр, 5 иргэнийг “Өргөмжлөл”-өөр тус тус шагнасугай.
  2. Шагналын дагалдах мөнгө 1.140.000 \Нэг сая нэг зуун дөчин мянга\ төгрөгийг хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар \Б.Энхболд\-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс \М.Цогзолмаа\-т тус тус зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3707
17785
93179
4406553

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc