2017 оны 10 сарын 04-ний өдөр                 Дугаар А/334              Улаанбаатар хот

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сарын аян

зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, а, л, 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах, таслан зогсоох, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийг татан оролцуулах, хороодын хамтарсан багийн ажлыг эрчимжүүлэх сарын аяныг 2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 11 дүгээр сарын 09-ний өдрүүдэд дүүргийн хэмжээнд зохион байгуулсугай.
  2. Сарын аяныг зохион байгуулах ажлын хэсгийг 1 дүгээр хавсралтаар, ажлын төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар, шаардагдах төсвийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Аяныг зохион байгуулахад шаардагдах 3.333.000 /гурван сая гурван зуун гучин гурван мянга/ төгрөгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сарын аяны хүрээнд хорооны онцлогт нийцүүлэн төлөвлөгөө гарган, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг оролцуулан үр дүнтэй зохион байгуулахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  5. Сарын аяны хүрээнд зохион байгуулагдах ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар ханган, дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Н.Батбаяр/, Замын цагдаагийн хэлтэс /Г.Бямбадорж/, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэг /Г.Батсайхан/-т тус тус даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3599
17708
93071
4406445

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc