2017 оны 12 сарын 15-ны өдөр      Дугаар А/410              Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 \а\, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоол “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн 4,8,11 дүгээр хорооны Туул гол болон Богд хан уулын Зайсан толгой, Их тэнгэр, Жаргалантийн аманд зөвшөөрөлгүй спорт тоглоом, ил задгай худалдаа эрхэлж буй газруудад 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, аюулгүй орчин бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн нэгдүгээр хэлтэс \С.Хүрэлбаатар\-т, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс \Н.Батбаяр\-т, Онцгой байдлын хэлтэс \Д.Даваасүрэн\-д тус тус даалгасугай.
  2. Дээрх байрлалуудад зөвшөөрөлгүй спорт тоглоом, ил задгай худалдаа эрхэлж буй газруудад хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс \Ц.Одонтунгалаг\-т, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс \С.Хүрэлбаатар\-т, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс \Н.Батбаяр\-т, Онцгой байдлын хэлтэс \Д.Даваасүрэн\-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс \Б.Алтантуяа\-т тус тус үүрэг болгосугай.
  3. Эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах зардалд зориулж 2.656.000 \Хоёр сая зургаан зуун тавин зургаан мянга\ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар \Б.Энхболд\-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс \М.Цогзолмаа\-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч \Г.Батсайхан\-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1487
18966
149597
4723812

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc