2017 оны 12 сарын 19-ний өдөр                 Дугаар А/413              Улаанбаатар хот

 

Хан-Уул дүүргийн “Хүндэт иргэн” шагналын дагалдах

Мөнгөн урамшуулал олгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17 дахь заалт, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны А/56, 2017 оны А/56, А/58 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан шагнасан Хан-Уул дүүргийн “Хүндэт иргэн” өргөмжлөлийг дагалдах мөнгөн урамшуулалыг олгосугай.
  2. Дээрх шагналын мөнгөн урамшуулалд шаардагдах 1,000,000 /нэг сая/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

546
24351
130855
4196676

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc