2017 оны 12 сарын 20-ны өдөр      Дугаар А/414              Улаанбаатар хот

 

“Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн

дагуу албан татвар, төлбөр хураах ажлыг

зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 “е”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. 2017 оны орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 1 342 120.10 /Нэг тэрбум гурван зуун дөчин хоёр сая нэг зуун хорин мянга арав/ төгрөгөөр тодотгон баталсантай холбогдуулан татвар төлөгч иргэдийг бүртгэлжүүлж, татвар хураах үйл ажиллагааг идэвхижүүлэх, орон нутгийн төсвийн татварын орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх ажлын хэсгийг нэгдүгээр, ажлын төлөвлөгөөг хоёрдугаар, шаардагдах хөрөнгийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Шаардагдах хөрөнгийг 4.980.000 /Дөрвөн сая есөн зуун наян мянга/-н төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/- т тус тус баталсугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д, ажлын гүйцэтгэлийн тайланг сар бүрийн Засаг даргын Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд танилцуулахыг Татварын хэлтэс /Д.Бадам/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

129
51749
126050
4700265

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc