2018 оны 03 сарын 06-ны өдөр      Дугаар А/76                Улаанбаатар хот

Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний

хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар хорооны

бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг ханган ажиллах Салбар хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
  2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Салбар хороо /А.Амартүвшин/-д үүрэг болгосугай.
  3. Хариуцсан хорооны нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллахыг хороодын Засаг дарга нарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, удирдлагаар ханган ажиллахыг Салбар хороо /А.Амартүвшин/-д тус тус үүрэг болгосугай.
  4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2014 оны А/256 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.


ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3726
17795
93198
4406572

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc