2018 оны 03 сарын 20-ны өдөр      Дугаар А/82                Улаанбаатар хот

 

Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр
2018 онд хийгдэх зураг төсөв боловсруулах
зөвлөхийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 02 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Text Box: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн, барилга, зураг төслийн хяналт хариуцсан инженер Аж ахуйн тасгийн бараа материал хариуцсан ажилтан Иргэн /зөвшилцсөнөөр/

1. Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2018 онд зураг төсвийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй баталсугай. 

2. Дүүрэгт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллахыг Үнэлгээний хороо / Б. Лхагвабаатар /-д үүрэг болгосугай.

3. Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 2018 оны дүүргийн төсвийн хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б. Энхболд/-т даалгасугай.

4. Сонгон шалгаруулалттай холбогдолтой бүх баримт бичгээр архивын нэгж бүрдүүлж, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхийг Худалдан авах ажиллагааны алба / Т. Улсболд /-д үүрэг болгосугай.


ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН


 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3792
10103
84478
4150299

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc