2018 оны 02 сарын 13-ны өдөр      Дугаар А/52                Улаанбаатар хот

 

Шуурхай ажиллах жижүүрийн
хуваарийг батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, цаг үеийн шинжтэй ажил, үйлчилгээг зохион байгуулах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байранд долоо хоног бүрийн бямба гарагт 11 цагаас 16 цагийн хооронд ажиллах шуурхай жижүүрийн хуваарийг хавсралтаар баталсугай.
  2. Хуваарийн дагуу шуурхай жижүүрийн үүрэг гүйцэтгэхдээ нутаг дэвсгэрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, цаг үеийн шинжтэй ажил, үйлчилгээг өндөр хэмжээнд зохион байгуулах шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг шуурхай жижүүрүүдэд үүрэг болгосугай.
  3. Шуурхай жижүүрээр ажилласан албан хаагчдыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг тооцон олгохыг холбогдох хэлтэс, албадын дарга нарт зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, шуурхай жижүүрүүд хэрхэн ажилласан талаарх дүн мэдээг нэгтгэж, дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд cap бүр танилцуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.ЭнхболдАт үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3826
10136
84512
4150333

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc