2018 оны 02 сарын 14-ны өдөр      Дугаар А/56                Улаанбаатар хот

 

Үр дүнгийн урамшуулал олгох
тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрййн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4, 40.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Засаг даргын Тамгын газрын дэргэдэх байгууллагын 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын хэсгийн үнэлгээгээр 90-с дээш оноотой “Бүрэн хангалттай”, 80-с дээш оноотой “Хангалттай” дүгнэгдсэн, үр дүнгийн гэрээний урамшуулал олгох хэлтэс, албадын дарга нарын нэрийг хавсралтаар баталсугай.
  2. 2018 оны байгууллагын үйл ажиллагааны үр дүн нь “Бүрэн хангалттай” үнэлгээтэй дүгнэгдсэн хэлтэс, албадын дарга нарт 1 сарын үндсэн цалинг 1,5 дахин, “Хангалттай” үнэлгээтэй дүгнэгдсэн бол 1 сарын үндсэн цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн урамшууллыг цалингийн сандаа багтаан олгохыг төсвийн шууд захирагч, ерөнхий нягтлан бодогч нарт тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга /Б.Энхболд/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

717
5634
135698
4709913

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc