2018 оны 02 сарын 14-ны өдөр      Дугаар А/58                Улаанбаатар хот

 

Автотээврийн болон өөрөө явагч
хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам
ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.“е”, 29.1.6.“в”, 29.2, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9.3, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 2/22 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/02 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр /цаашид албан татвар, төлбөр гэх/ хураах, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Нийслэлийн төсвийг бүрдүүлэх ажлын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгобр дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажпыг 2018 оиы 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион явуулж, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус зохион байгуулсугай.
  3. Дараах арга хэмжээг авч ажиллахыг ажпын хэсгийн бүрэлдэхүүнд даалгасугай.
  1. Албан татвар, төлбөр хураах ажпыг нэг цэгийн хэлбэрээр зохион байгуулж тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг бүрэн хамруулах;
  2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын албан татвар, төлбөрийг хуулийн хугацаанд Нийслэлийн замын сангийн дансанд төвлөрүүлэх;

З.З.Албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар албан татвар, төлбөрийг барагдуулах мэдэгдэл хүргүүлэх ажлыг дүүргийн Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/, Татварын хэлтэс/Д.Бадам/, хороодтой хамтран зохион байгуулах;

ЗААлбан татвар, төлбөр хураахтай холбогдсон мэдээллийг ажлын зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд түгээх, сурталчлах ажлыг зохион байгуулж ажлын явц байдлыг cap бүр танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар ажлын хэсэг байгуулах тухай” Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/07 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

352
6947
101887
5062352

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc