2018 оны 02 сарын 21-ний өдөр                 Дугаар А/60                Улаанбаатар хот

 

“Оюутан-Цэрэг”-т цэргийн мэргэжил
олгох сургалтыг зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2014 оны 40 дүгээр, 2017 оны 32 дугаар тогтоол Батлан хамгаалахын сайдын 2018 оны А/10 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/103 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Оюутан-Цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /А.Баттулга/-т даалгасугай.
  2. Дүүргийн хэмжээнд “Оюутан-Цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах үүрэг бүхий Ажпын хэсгийг 1 дүгээр, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. “Оюутан-Цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан, суралцагчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажпыг дүүргийн эрүүл мэндийн төв дээр зохион байгуулж, албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлага хангасан маягт хэвлүүлэх, ажиллах байр, тээврийн хэрэгслээр хангахад шаардлагатай төсвийг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан бодогч /З.Буянт/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2715
9752
83401
4149222

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc