2018 оны 03 сарын 05-ны өдөр      Дугаар А/70                Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “б”,,”л”, 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Эдлэн газартай - Эко монгол айл” хөтөлбөрийг “Ногоон хэрэм” сантай хамтран хэрэгжүүлж үйл ажиллагаанд нь хяналт тавьж, ажлын үр дүнг тайлагнаж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч /А.Амартүвшин/-д“ “Ногоон хэрэм “ сангийн захирал /Р.Оюунтүлхүүр/-д тус тус үүрэг болгосугай.
  3. “Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөрийн эхний үе шатны хэрэгжилт, үйл ажиллагааны явцад хяналт тавьж хагас, бүтэн жил тутамд биелэлт гаргаж, үр дүнг танилцуулахыг Засаг даргын Тамгын газар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс / Ц.Бат-Эрдэнэ/-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

478
24300
130787
4196608

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc