2018 оны 03 сарын 05-ны өдөр      Дугаар А/70                Улаанбаатар хот


Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ийн “а” , 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд техник хяналт хийх ажпын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаалын хавсралт № 4 маягтын дагуу гарын үсэг зурж баталгаажуулах ажлын хэсгийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Техник хяналтын ажлыг мэргэжпийн түвшинд зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг ажпын хэсэг / Ц.Бат-Эрдэнэ /-т, үе шат бүрд хийгдсэн техник хяналтын гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар / Б.Энхболд/-т тус тус даалгасугай.
  3. Шинээр бий болсон эд хөрөнгийг зохих журмын дагуу дүүргийн орон нутгийн өмчид бүртгэж авахыг Засаг даргын Тамгын газар / Б.Энхболд /-т, цаашдын арчлалт хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/ -т тус тус үүрэг болгосугай.
  4. Дээрх ажпыг зохион байгуулахад гарах техник хяналтын зардлыг ажлын гүйцэтгэлээр тухай бүрд нь зарцуулж хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс / М.Цогзолмаа /-т зөвшөөрсүгэй.
  5. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/30 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6078
6096
80608
4146429

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc