2018 оны 03 сарын 05-ны өдөр      Дугаар А/70                Улаанбаатар хот



Ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 57 дугаар зүйлийн 57.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1,42 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тус дүүргийн Тусгай хамгаалалттай газар нутагт гурвалсан гэрээгээр газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд Газрын тухай хууль тогтоомжийн биелэлт, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг нягтлан шалгах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч

Г.Батсайхан

Засаг даргын нэгдүгээр орлогч

Нарийн бичгийн дарга

Н.Мөнхбаяр

Газар зохион байгуулагч

Гишүүд:

Б.Энхболд

Засаг даргын Тамгын газрын дарга

 

Б.Аптантуяа

Мэргэжпийн хяналтын хэлтсийн дарга

 

Д.Ган-Эрдэнэ

Газрын албаны дарга

 

С.Хүрэлбаатар

Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга

 

М.Батбаяр

Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга

 

Ч.Гал

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн / зөвшилцсөнөөр /

 

Б.Очир

Эрх зүйн маргаан шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн

 

Б.Гончигдорж

Төлбөрийн байцаагч

 


 

Н.Эрдэнэбилэг Богд Хан уулын дархан цаазат газрын мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч / зөвшилцсөнөөр /

  1. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.
  2. Шалгалтын үр дүнг танилцуулахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д даалгасугай.



ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1242
50662
127163
4701378

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc