2018 оны 03 сарын 06-ны өдөр      Дугаар А/74               Улаанбаатар хот

 

Дүүргийн Орон нутгийн хөгжлийн
сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө
оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйл, Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оиы 02 дугаар тогтоол, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны А/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

  1. Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороодыг дүүргийн Засаг даргын захирамжаар холбогдох хууль журамд нийцүүлэн байгуулахыг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-д даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлын газрын асуудлыг шийдвэрлэн ажиллахыг дүүргийн газрын алба /Д.Ган-Эрдэнэ/, техникийн нөхцөл авах болон бусад бэлтгэл ажлыг хангахыг Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс /Б.Лхагвабаатар/, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т, хөрөнгө оруулалтын ажпыг батлагдсан төсвийн хуваарийн дагуу ажпын гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг дүүргийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Аж ахуйн тасаг /З.Буянт/, хөрөнгө оруулалтын ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Техник хяналтын комисс /Ц.Бат-Эрдэнэ/-т тус тус даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2384
7398
81645
4395019

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc