2018 оны 01 сарын 23-ны өдөр      Дугаар А/20               Улаанбаатар хот


Гадаадад томилолтоор ажиллуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “3”, 29.2, Сангийн сайдын 2011 оны 188 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүрэг болон Бүгд Найрамдах Солонгос улсын Бусан хотын Хэүндэ дүүргүүдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр туршлага судлах зорилгоор Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын захирал Цогтсайханы Эрдэнэбаатарыг 2018 оны 02 дугаар сарын 07-13-ны өдрүүдэд тус улсад томилон ажиллуулсугай.
  2. “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Эрдэнэбаатарын албан томилолтын зардлыг байгууллагын холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Ерөнхий нягтлан бодогч /П.Баасанхүү/-д зөвшөөрсүгэй.
  3. Албан томилолтын тайланг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Н.Буянхишиг/-т ирүүлэхийг Ц.Эрдэнэбаатарт үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

985
12692
86127
4399501

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc