2018 оны 01 сарын 29-ний өдөр      Дугаар А/27               Улаанбаатар хот

 

Шагнах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Шинэ жилийн баярыг тохиолдуулан тухайн салбартаа идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласан хавсралтад заагдсан 6 иргэнийг “Хүндэт тэмдэг”-ээр, 18 иргэнийг Засаг даргын “Жуух бичиг’’-ээр, 23 иргэнийг Засаг даргын “Өргөмжпөл”- өөр тус тус шагнасугай.
  2. Шагналын дагалдах мөнгө 2.060.000 / Хоёр сая жаран мянга/ төгрөгийг хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1186
50810
127107
4701322

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc