2018 оны 01 сарын 29-ний өдөр      Дугаар А/28                Улаанбаатар хот

 

Улс, нийслэл болон орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим
арга хэмжээний тухай"

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 23.9, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 337, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/43 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Улс, нийслэлийн болон дүүргийн төсөвт төвлөрч буй төсвийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэх, урьд оны болон тайлант оны дутуу төлөлтийг барагдуулах ажлыг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулах салбар комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2. Улс, нийслэл болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагуудын татвар, газрын төлбөрийн урьд оны болон тайлант оны дутуу төлөлтийг барагдуулах чиглэлээр холбогдох орлого бүрдүүлэгч мэргэжпийн байгууллагуудтай хамтран ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т даалгаж, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар баталсугай
3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг нэр, төрөл бүрээр cap, улирлын хуваарийн дагуу жигд ханган биелүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /С.Цацрал/-т үүрэг болгосугай.
4. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, явц үр дүнг тухай бүр дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж байхыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.


 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

372
6949
101907
5062372

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc