2018 оны 02 сарын 01-ны өдөр      Дугаар А/37                Улаанбаатар хот

 

 

Хүүхдийн төлөө зөвлөлийн
бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/96 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах талаар Монгол Улсын Их хурал, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Олон улсын конвенц, дүүргийн төр захиргааны байгууллагаас хүүхдийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн ажиллах журмыг хавсралтаар баталсугай.
  2. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д даалгасугай.
  3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2017 оны А/46 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1393
18883
149503
4723718

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc