2018 оны 04 сарын 09 өдөр                     Дугаар A/125                          Улаанбаатар хот

 

Ой хээрийн түймрээс урьдчилан

Сэргийлэх ажлыг эрчимжүүлэх  тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэриин нэгж: түүнии удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.5, 18.2.12, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1,7, 15.1.8 Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 1, 32.1.8 Төсвийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Ой, хээрийш түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын Онцгой комиссын 2018 оны 01 дүгээр албан даалгавар, Нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 03 дугаар албан даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг зохион байгуулж ажиллуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Онцгой байдлын хэлгэс /Д.Даваасүрэн/-т, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа /Ц.Дуламсүрэн/-нд, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/-т, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Н.Батбаяр/-т, Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/-т тус тус даалгасугай.
  2. Ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх талаар авах зохион байгуулалтай арга хэмжээг нэгдүгээр хавсралтаар, дүүргийн ногоон бүсэд эргүүл, Богдхан уулын амуудад, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалг хийх үүрэг гүйцэтгэх албан хазгчдын хоол хүнс, холбооны зардлыг гуравдугаар хавсралтаар, ой, хээрийн түймэр гарсан үед ажиллах томилгоожсон аж ахуй нэгж байгууллагын хуваарийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
  3. Түр постод үүрэг гүйцэтгэх онцгой байдлын албан хаагчдын хоолны зардал 7.200.000 Шолоон сая хоёр зуун мянга/ төгрөг, эргүүл шалгалтаар явах

Автомашины шатахууны зардал 3.754.824 /Гурван сая долоон зуун тавин дөрвөн мянга найман зуун хорин дөрвөн/ төгрөг, сэрэмжлүүлэх материалын зардал 905,000 / Есөн зуун таван мянга / төгрөг , Техникийн бэлэн  байдалд1,990,00/Нэг сая есөн зуун ерэн мянга/ төгрөг, холбооны зардал 135.000 / Нэг зуун  гучин таван мянга/ төгрөг нйит 13,984,824/Арван гурван сая есөн зуун наян дөрвөн мянга найман зуун хорин дөрвөн/ төгрөгийг Засаг даргын  нөөц  хөрөнгөөс зарцуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/,Санхүү , төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

4.Захиргамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, ажлын явц үр дүнг 15 хоног тутамд танилцуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3703
10020
84389
4150210

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc