2018 оны 04 сарын 20-ны өдөр              Дугаар A/137                          Улаанбаатар хот

                        

Залуучуудын чуулган зохион байгуулах

ажлын хэсэг байгуулах тухай


 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, 29.2, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийгмийн хөгжилд залуучуудын оролцоо, манлайллыг бий болгох зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дүүргийн Залуучуудын чуулганыг зохион байгуулах Ажпын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Дүүргийн залуучуудын чуулганыг өндөр түвшинд зохион байгуулахыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс /О.Мягмарсүрэн/-т, ажлын нэгдсэн төлөвлөгөө, төсвийг батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ажлын хэсэг /Н.Мэндбаяр/-т тус тус үүрэг болгосугай.
  3. Удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д даалгасугай.


ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3636
8113
82897
4396271

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc