2018 оны 04 сарын 27 өдөр                     Дугаар A/147                          Улаанбаатар хот

 

Мал, амтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээ зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а", 29.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.4, 4.5.8, Төсвийн тухай 14 дүгээр зүйлийн 14.2.3, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/348 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулалтын ажпыг шуурхай зохион байгуулж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.
    1. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад дүүргийн нутаг дэвсгэр дэх малыг бүрэн хамруулах ажлыг шуурхай зохион байгуулахыг мал бүхий хорооны Засаг дарга нарт, вакцинжуулалтын ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэн, дүн мэдээг тухай бүр ирүүлэхийг МаЛ эмнэлэг үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК-д, “ТҮДА” ХХК-д, “Ганган буга” ХХК-д, хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Аптантуяа/-т;
    2. Малчин, мал бүхий иргэдэд мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, цаг үеийн мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т;
    3. Бусад аймаг, сум, дүүргийн мал, амьтанг дүүргийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байхыг хорооны Засаг дарга нарт, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малыг бүрэн гаргаж дуусгахыг 4,5,6,8,9,10,11,16 дугаар хорооны Засаг дарга нарт тус тус даалгасугай.
  2. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардлыг холбогдох зардлаас"*таргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.


ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3655
17753
93127
4406501

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc