2018 оны 05 сарын 03-ны өдөр              Дугаар A/151                          Улаанбаатар хот

                                                                             

Олон улсын хүүхдийн эрхииг хамгаалах өдрийн арга хэмжээг
зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай


Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.а, 29.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 7 дугаар зүйлийн 7.3, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/363 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг дүүрэгт зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Баярын арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө, төсвийг батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ажлын хэсэг / А.Амартүвшин/-т даалгасугай.
  3. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж ажиллахыг Хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.


ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

733
5646
135714
4709929

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc