2018 оны 05 сарын 04-ны өдөр              Дугаар A/152                          Улаанбаатар хот

 

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3/а/, 29.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.5, 4.5.13 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хороолол Гавжийн шанд Уяачдын задгай иргэн Дамбадаржаагийн , Ононгийн зүчээнд Амарсайханы Билгүүдэй Оросын Холбооны Улсаас үржлиин зориулалтаар 9 толгой адууг импортоор оруулж ирсэн тул 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
  2. Иргэн А.Билгүүдэйн 9 толгой адууг лабораторийн шинжилгээнд бүрэн хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Аптантуяа/-т, Мал эмнэлэг үржпийн нэгж Танган буга” ХХК /Ч.Оюун/-д тус тус даалгасугай.
  3. Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод малын шилжилт хөдөлгөөн хийхгүй, мал эмнэлгийн үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлт болон шинжилгээ үйлчилгээг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг иргэн /А.Билгүүдэй/-д үүрэг болгосугай.
  4. Захирамж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг 14 дүгээр хорооны Засаг дарга /Н.Наранцацрал/-д, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Аптантуяа/-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6012
6033
80542
4146363

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc