2018 оны 05 сарын 11-ний өдөр                        Дугаар A/158                 Улаанбаатар хот


Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаалгах тухай


 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 79, 80 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 58 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/395 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Цэрэг татлагын товчооноос 2018 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар Иргэний хамгаалалтын мэргэжлийн ангид цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаалгахаар хуваарилсан хавсралтад дурьдсан иргэдийг алба хаалгахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т даалгасугай.
  2. Цэргийн дүйцүүлэх албанд элссэн иргэдтэй цэргийн анхан болон гүнзгийрүүлэх шатны сургалтыг Батлан хамгаалах яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, үүрэг гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т даалгасугай.
  3. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын цэргийн анхан болон гүнзгийрүүлэх шатны сургалт, үүрэг гүйцэтгэх үеийн хувцас, багаж хэрэгсэл, бусад нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай зардлыг Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус үүрэг болгосугай.
  4. Иргэний хамгаалалтын мэргэжлийн ангид алба хаах иргэдийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилж, гэрээ байгуулсугай.
  5. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд цэрэг татлагын товчооны дарга /Б.Энхболд/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3623
17722
93095
4406469

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc