2018 оны 05 сарын 09-ний өдөр            Дугаар A/157                          Улаанбаатар хот

 

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах Ажлын хэсэг байгуулах

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрййн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт зарцуулалтын нийтлэг журмыгтус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Хог хаягдлын тухай” хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах” 2 дугаар ^ө щатны ажлыг дүүрэгт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, аяны удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Хоггүй-Хан-Уул 2018 аяны хүрээнд “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах” ажлыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, СӨХ болон орон сууцны конторуудын захирал, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарт үүрэг болгосугай.
  3. Ангилан ялгасан хогийг хуваарийн дагуу ачиж тээвэрлэхийг Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ /Ц.ЭрдэнэбаатарА-т, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ / Ц. Цогтсайхан/-т тус тус даалгасугай.
  4. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажлыг зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, СӨХ, орон сууцны контор, хороодын үйл ажиллагаанд хяналт тавих ажилд зарцуулагдах зардал 1,600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд /-т зөвшөөрсүгэй.
  5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг сар бүр танилцуулж тайлагнаж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

370
6949
101905
5062370

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc