2018 оны 05 сарын 03 өдөр                     Дугаар A/148                          Улаанбаатар хот

Цэргийн дүйцүүлэх алба хаах хугацаа дууссан иргэдийг халах тухай

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80 дүгээр тогтоолоор батлагдсан Цэргийн дүйцүүлэх алба хаах журмыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Засаг даргын 2016 оны А/256 дугаар захирамжаар Цэргийн дүйцүүлэх албыг Иргэний хамгаалалтын мэргэжпийн ангид 24 сар биеэр хааж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн иргэдийг цэргийн жинхэнэ албыг биеэр дүйцүүлэн хааснаар тооцон бэлтгэлээр халсугай.
  2. Цэргийн дүйцүүлэх албанаас халагдсан иргэдийн нэрсийг хавсралтаар батапсугай.
  3. Цэргийн дүйцүүлэх албанаас хугацаа дуусган халагдаж байгаа иргэдтэй холбогдох тооцоог хийж, цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлд хамруулахыг Цэргийн штаб / хурандаа А.Баттулга/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3687
17780
93159
4406533

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc