2018 оны 05 сарын 03-ны өдөр              Дугаар A/148                          Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргааны нэгж нутаг дэвсгэрийн нэгж, туүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.2, “Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, “Ойн тухай" хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Эко Дүүрэг- Ногоон сургууль" хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хэмжээнд мод тарих ажлыг зохион байгуулахажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Бүх нийтээр мод тарих ажлыг дүүргийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллага, Хороод, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Сууц өмчлөгчдийн холбоо, иргэдийг өргөнөөр оролцуулахыг хороодын Засаг дарга нар, аж ахуйн нэгж, байгууллагын захирал, сургууль , цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.
  3. Бүх нийтээр мод тарих ажлын төлөвлөгөө, удирдамж гаргаж удирдлага, зохион байгуулалтаар хангаж, дүн мэдээг нэгтгэн олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд /-д үүрэг болгосугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч / А.Амартүвшин /-д үүрэг болгосугай.


ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

471
6814
102006
5062471

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc