2018 оны 05 сарын 04-ний өдөр                        Дугаар A/153                     Улаанбаатар хот



Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийн 
малыг албадан гаргах тухай

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3/а/, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.8 4.5.9, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.8, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9.4.3, Засгийн газрын 2018 оны 77 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 02 тоот албан даалгавар, Нийслэлийн онцгой комиссын 2018 оны 01 тоот албан даалгавар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 онь: А/592 дугаар захирамж, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны А/125 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин удаа дараа гарч, дамжин тархах нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан хориглосон бүсээс малыг албадан гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Дүүргийн Богдхан уул, Арцатын ам, Нүхтийн ам, Тайны ам, Морингийн даваа, Айцын даваанаас хот руу, 12 дугаар хороо Улаан булангаас Туул гол өгсөх чиглэлд мал тууварлах, бэлчээхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/-т, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Н.Батбаяр/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б Алтантуяа/'-т, Хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
  3. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс болон дээрх чиглэлээр туувраар орж ирсэн болон бэлчээрлэсэн малыг мал эмнэлгийн хяналтын хорио цээрт оруулан албадан гаргах ажпыг зохион байгуулж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.
  1. Мал эмнэлгийн хорио цээр тогтоох хашааг 8, 10 дугаар хороонд ажиллуулахыг Газрын алба /Д Ган-Эрдэнэ/-нд, 8, 10 дугаар хорооны Засаг дарга нарт;
  2. Хориглосон бүс дэх малыг мал эмнэлгийн хорио цээрт оруулж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/-т. Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Н.Батбаяр/-т, Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Хороодын Засаг дарга нарт:
  3. Мал эмнэлгийн хяналтын хорио цээрийн хашаанд гэрээт ажилтнууд ажиллуулахыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс /Б.Бадамсүрэн/-т, техник хэрэгсэлээр хангаж ажиллахыг Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар /-т хороодын засаг дарга нарт
  4. Хорио цээрт оруулсан малд үзлэг тандалт хийж, гарал үүслийн гэрчилгээг зохих журмын дагуу олгохыг Мал эмнэлэг үржлийн нэгж Гүнтэрэм ХХК /Н.Энхбаатар/-д Ганганбуга ХХК /Ч.Оюун/-д ТҮДА ХХК /Ж.Отгонням/-д хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т;
  5. Хориглсон бүсээс малыг албадан гаргах ажлын тайлан мэдээг нэгтгэн засаг даргын тамгын газар /Б.Энхболд/-т ирүүлхийг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т Цагдаагын 1 дүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/-т Цагдаагын 2дугаар хэлтэс /Н.Батбаяр/-т Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/ Газрын алба /Д.Ган-Эрдэнэ/-нд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс /Бадамсүрэн/-т “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/-т “Хан-Уул агро” ОНӨААТҮГ /Ц.Цогтсайхан/-т хороодын засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай
  1. Шаардагдах зардалын тухай бүр холбогдох зардлаас гарахыг Засаг даргын Тамгын газар /Д.Энхболд/-т Санхүү,төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй
  2. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж удирдлага арга зүйгээр хангаж ажилхыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай

 

ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2447
7453
81708
4395082

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc