2018 оны 05 сарын 04-ний өдөр              Дугаар A/154                         Улаанбаатар хот

 
Төсвиин үр өгөөжииг сайжруулах,  аудитын зөвлөмжийг хэрэгжуүлэхтэй холбогдуулан 
авах зарим арга хэмжээний тухай 

 

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 14.2.10, 16 дугаар зүйлийн 16.5.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Төсвийг төлөвлөх, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихад төсвийн тогтвортой, иж бүрэн, үнэн зөв, ил тод, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмуудыг мөрдлөг болгон ажиллах үүднээс дараах арга хэмжээг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласугай.

    1.1 Төсвийн төлөвлөлтийн судалгаа тооцооны үндэслэлийг сайжруулан Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чйглэлтэй уялдуулан Төсвийн тухай хууль, холбогдох заавар журмын дагуу үр дүнтэй төлөвлөх;

    1.2Төсвийн хөрөнгөөр бий болсон өмч хөрөнгийг эзэнжүүлэн, өмч хөрөнгийн бүртгэл тайлагнал, ашиглалт хамгаалалтад хяналт тавьж ажиллах;

    1.3Төсөв, санхүүгийн ил тод байдлыг ханган холбогдох мэдээллийг Шилэн дансны тухай хууль, журмын дагуу хуулийн хугацаанд олон нийтэд мэдээлж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих;

    1.40рон нутгийн болон тусгай шилжүүлгийн байгууллагуудын нягтлан бодогчдын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэн хариуцлагын тогтолцоог өндөржүүлэн ажиллах.

  2. Төсвийн зарцуулалт, үр өгөөж, санхүүгийн сахилга хариуцлага, аудит, хяналт шалгалтын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажпыг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг Төсвийн шууд захирагч нар үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлэн ажилласугай.

2.1Төсвийн төлөвлөл*ийн судалгаа тооцооны үндэслэлийг сайжруулан Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулан төсвийн тухай хууль холбогдох заавар журмын дагуу үр дүнтэй төлөвлөх

2.2 Төсвийн хөрөнгийг зориулах бусаар зарцуулах анхан шатны баримтгүй бүрдэл дутуу баримтаар гүйлгээ хийж бүртгэлд тусгахгүй байх

2.3 Мөнгө хөрөнгө бараа метриалын зарцуулалт, хөрөнгийн бүрдэл хөтлөлт, тайланд тогтмол хяналт тавих, тооллого тооцог хуулийн хугацаанд хийж хэвших;

2.4 Төсвийн хөрөнгийг бий болгон өм хөрөнгийг эзэнжүүлэн өмч хөрөнгийн бүртгэл тайлагнал ашиглалтанд онцгой анхаарч ажиллах

2.5 Аливаа төсөл, арга хэмжээ зохион байгуулахдаа уг төсөл арга хэмжээний хөтөлбөр удирдамжийг баталуулсаны дараа зардлын төсвийг хянуулах;

2.6 Хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний үр дүн, гүйцэтгэл, зарцуулалтын тайланг уг арга хэмжээг зохион байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор илгээх хуудас, фото зураг болон санхүүгийн баримтын иж бүрдлийг ханган ирүүлж байх бөгөөд тайлан ирүүлээгүй бол дараагийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авч ажиллах;

2.7 Төсвийн хөрөнгө, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах үүднээс явцын болон гүйцэтгэлийн үе шатуудад тавих хяналтыг холбогдох албан хаагчид тогтмол тавьж ажиллах;

2.8 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах;

2.9 Аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй байх, зөрчлийг арилгах үйл ажиллагааны төлөвөгөөг гарган, биелэлтийг улирал тутам Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлэх

3.Төсвийн үр өгөажийг сайжруулах, орон нутгийн 2017оны жилийн эцсийн санхүүгинй нэгдсэн тайланд хийсэн АУДИТын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсугай

4. Нийслэлдэх төрийн АУДИТын шалгалтаар зөрчилтэй гарсан байгууллагуудад зохих хуулийн дагуу хариуцлага тооцож дээрх арга хэмжээг хэрэгжүүлэн үр дүнг тухайн бүр зохицуулан ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т баталсугай.

5. Батлагдсан төлөвлгөөг хэрэгжүүлхэд шаардагдах хөрөнгийг засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-д зөвшөөрсүгэй

6.  Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай



ЗАСАГ ДАРГА                            Ж.АЛДАРЖАВХЛАН


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2395
7403
81656
4395030

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc